Говь-Алтай аймагт цагдаагийн алба хаагч насанд хүрээгүй хамаатны охиноо хүчирхийлсэн хэрэг гарчээ

Zuv.mn
2024/04/30

Говь-Алтай аймагт цагдаагийн алба хаагч насанд хүрээгүй хамаатны охиноо хүчирхийлсэн хэрэг гарчээ. 

Тодруулбал, Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын нохой сургагч Т нь ойрын хамаатны 15 настай охиныг удаа дараа хүчирхийлсэн байна. 

Хохирогч охины хувьд мэдүүлэхдээ " Хүчирхийлэгч эхлээд ганцаараа байсан бол дараа хоёр цагдаагийн алба хаагч найзтайгаа нийлж хүчирхийлсэн" хэмээжээ. 

Тэгвэл ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Пүрэвдэлгэр "Цагдаа нар бүлэглэн хүчирхийлсэн зүйл байхгүй. Цагдаагийн байгууллагад Говь-Алтай аймагт 15 настай охин хамаатны ахдаа хүчирхийлүүлсэн гэх гомдол мэдээлэл бүртгэгдсэн. Хамаатны ах гэх Т нь одоо цагдаагийн байгууллагат ажилладаггүй өмнө нь ажиллаж байсан" гэх мэдээллийг өгч байгаа юм. 

Хохирогч охин орон нутгаас Говь-Алтай аймгийн МСҮТ-ийн 1-р курст элсэн суралцаж байсан ба эгчдээ уг хэргийн талаар хэлж 2024 оны гуравдугаар сарын 11-нд хуулийн байгууллагад гомдол гаргасан байна. 

Улмаар охиныг гомдол гаргасны дараа хэрэг үйлдсэн Т гэгч нь өргөдлөө өгч ажлаасаа гарчээ. 




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.47.12
    2024/05/01

    Цагдаа нар бол хүчирхийлэгчид , рекетчид ,новшнууд. Ямар сайндаа цагдаа болохов

    Хариулах
  • 66.181.161.178
    2024/04/30

    Ee tsagdaa

    Хариулах
  • 103.212.119.110
    2024/04/30

    Цагдаагийн даргад нь генерал цол өгдөг нь тохуурхал уу

    Хариулах
  • 139.5.217.118
    2024/04/30

    Цагдаагийнхан чинь бүгд бараг хүчирхийлэгч юм биш үү? Ийм байхад дарга нь гeнeрал болоод наасан! Хүчнийхэн өөрсдийгөө хамгаалж хэргээ дардаг нь илэрч бна. Нөгөө Сэлэнгийн хүчиндэгч 4 цагдаа юу болсон бэ?

    Хариулах