“Их богд” ууланд аялаж байсан долоон хүний нэг нь нас баржээ

Х.Есү
2024/04/30

Баянхонгор аймаг, Баянговь сум Залаа багийн “Их богд” ууланд /аймгийн төвөөс баруун урд 306 км, сумын төвөөс зүүн хойд 70 км/-т 7 хүн ууланд аялж байснаас 1 хүний бие муудсан тул уулнаас буулгаж өгнө үү гэсэн дуудлагыг 04.27-ны өдрийн 22:10 цагт хүлээн авсан байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянговь сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, сумын Цагдаагийн хэсэг, аймгийн Шүүх шинжилгээний газрын алба хаагчдыг очиход иргэн Э /56 настай, эмэгтэй/ “Их богд” ууланд нас барсан байсан тул цогцсыг 04.29-ний өдрийн 17:30 цагт уулнаас буулгаж аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна