Өмгөөлөгч Г.Батбаярын нас барсан хэрэгт Б.Хурц нарын 10 хүнийг шалгаж байна

Zuv.mn
2024/04/29

Нэрт өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон талаар ЦЕГ өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн билээ. 

Тэгвэл Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт сэжиглэн 10 гаруй хүнийг шалгаж эхэлсэн гэсэн мэдээлэл байна. Тэдгээр хүмүүсийн дотор ТЕГ-ын дарга асан Б.Хурц байгаа аж. 

Түүнчлэн, талийгаачтай хамгийн сүүлд дуудлага хийсэн хүн нь Б.Хурц байсан гэх баталгаагүй мэдээлэл ч гараад байгаа юм. 

Талийгаач Г.Батбаяр нь 2019 онд ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕПГ-ын орлогч асан Г.Эрдэнэбат нарын Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг ялласан мөн эрүүдэн шүүсэн гэх хэрэг дээр өмгөөлөгчөөр нь ажиллаж байсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна