Урт наслах энгийн дүрэм

Zuv.mn
2024/05/02

Дундад зууны үед хүмүүс дунджаар 30 насалдаг байжээ. XVII-XVIII зуунд энэ тоо 50 болж нэмэгдсэн бол XX зуунд 60 хүрч уртасчээ. Тэгвэл энэ зуунд хүний дундаж наслалт 70-80 хүрэх гэнэ. Хөгжингүй орнуудад бүр 100 ч хүрэх боломж бий гэж эрдэмтэд тооцоолж байна. Удамшил зүйн үүднээс хүн 150 орчим наслах боломжтой гэдэг. Мэргэжилтнүүд олон жил хийсэн тооцоо судалгаандаа үндэслээд урт наслахад хэрэгтэй дараах дүрмийг боловсруулжээ. Эдгээрээс хамгийн чухалыг нь хүргэе.

  • Хэт их идэхгүй байх.
  • Насны онцлогтоо тохируулж хооллох.

Биеийн хүчний хүнд ажил хийдэггүй хүн өдөрт 2000 калори илчлэгтэй хоол идэхэд хангалттай.

30-аас дээш насны бүсгүйчүүд самар тогтмол хэрэглэвэл үрчлээ үүсэх нь бага байна. 40-өөс дээш насны бүсгүйчүүд бетакаротинаар баялаг улаан манжин, улаан лууван, шар улаан өнгийн жимс ногоог тогтмол хэрэглэх нь сайн сонголт аж. Харин 50-иас дээш насны хүн кальциар баялаг хүнс, бяслаг, загасыг сонгон хэрэглэхийг хичээгээрэй. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна