Британийн тэрбумтан “Сэр” Жим Рэдклифф хөлбөмбөгийн “Манчестер Юнайтед” багийн хувьцааны 25 хувийг 1.3 тэрбум ам.доллараар худалдаж авахаар болжээ.
Түүний тэргүүлдэг “Ineos Group” багийн үйл ажиллагааг хариуцах, тэр дундаа солилцоо наймааны бодлогыг тодорхойлох эрхийг авч байгаа аж. Жим Рэдклифф хувьцааны төлбөрөөс гадна 300 сая ам.долларыг “Олд Траффорд” цэнгэлдэхийг шинэчлэх ажилд зарцуулах үүрэг хүлээжээ.
“Манчестер Юнайтед”-ын хувьцааны ихэнхийг эзэмшигч АНУ-ын тэрбумтан Глейзерийн гэр бүл наймааны нарийн ширийнийг маш сайн нууцалсан бөгөөд хэлэлцээрт орсон хүмүүсээс Катарын банкир Жассим бен Хамад аль Тани л олон нийтэд ил болсон юм.
Глейзерийн гэр бүл 2005 онд багийн хувьцааг 790 сая ам.доллараар худалдаж авч байсан бөгөөд сүүлийн жилүүдэд багийн амжилт эрс муудаж, 2013 оноос хойш Премьер лигт түрүүлж чадаагүй байгаа билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна