Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос гаргадаг чансааны 65 кг-ийн бөхчүүдийг Монгол Улсын шигшээ багийн тамирчин Т.Тулга тэргүүллээ. Тэрбээр өнгөрсөн жил ДАШТ-ээс медаль хүртэж чадаагүй ч чансааны цуврал тэмцээнд удаа дараа түрүүлж, Азийн наадамд аваргалсан үзүүлэлтээрээ ийнхүү дэлхийн чансааг тэргүүлэв.
Манай эрэгтэй бөхчүүдээс 86 кг-д Б.Бат-Эрдэнэ 9, 92 кг-д Г.Ганхуяг 7-д эрэмбэлэгдсэн байна. Эхний 10 руу орж ирсэн өөр тамирчин байсангүй.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо оны төгсгөлд чансаа тэргүүлсэн бөхчүүдээ урамшуулдаг жишгийг өнгөрсөн жилээс тогтоосон. Ноднин манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Д.Отгонжаргал чансааг тэргүүлж 5000, Б.Хулан 53 кг-ын жинд хоёрт орж 2000 ам.долларын шагнал хүртэж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.180.254
120 kg tai bohchuuudtei beltgel hiiher boljee
Хариулах