Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Дэмиджамц Миягино дэвжээнд орохоор бэлтгэл хийж эхэлсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн билээ. Тэгвэл тэрбээр бэлтгэлээ амжилттай давж, энэ сарын 9-нд шинэ бөхийн шалгалт өгөхөөр болжээ. Түүнтэй нийлээд 11 бөх энэ шалгалтад орох юм байна.
Мэргэжлийн сүмод эхлэн орогч нь жонокүчи зиндаанаас барилдаж эхэлдэг. Манай бөхийн тухайд, 193 см өндөр, 135 кг жинтэй бөгөөд хамт шалгалт өгөх бөхчүүдээсээ мэргэжилтнүүдийн анхаарлыг хамгийн их татаж байгаа нь гэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна