ЖҮДО: Улаанбаатарын “Их дуулга” ирэх зургадугаар сарын 28-30-нд болно

Х.Батсайхан
2024/01/03

Олон улсын жүдо бөхийн холбооноос 2024 онд болох тэмцээний хуваарийг гаргажээ. Хуваарьт Монгол Улсын нийслэл Улаанбаатарт болдог “Их дуулга” ангиллын тэмцээнийг ирэх зургадугаар сарын 28-30-нд болно гэсэн байна.

Харин ДАШТ тавдугаар сарын 19-23-нд АНЭ-ын Абу Дабид, “Парис 2024” олимпын жүдо бөхийн тэмцээн долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 2-нд болохоор төлөвлөгджээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна