“ONE Fight Night 18”-ын хамгийн өндөр хүлээлттэй тулаанаар Б.Энх-Оргил, З.Шинэчагтга нарын тулаан нэрлэгджээ

Х.Батсайхан
2024/01/11

Тайландын нийслэл Бангкок хотын алдарт “Люмпини” спортын ордонд энэ сарын 12-ны өглөө болох “ONE Fight Night 18” тулааны шоуны хамгийн үзүүштэнй болно гэж хүлээгдэж буй гурван тулааны тоонд манай Б.Энх-Оргил, З.Шинэчагтга нарын тулаан багтжээ.

Монголын цагаар 13-ны өглөө 09.00 цагаас шууд дамжуулалт нь эхлэх уг шоуны үеэр манай тамирчин Б.Энх-Оргил жингийнхээ чансааны №4 Артем Белахтай тулах бол З.Шинэчагтга БНСУ-ын Квон Вон Илтэй тулалдана.
Хамгийн үзүүштэй гурван тулааны нэгдүгээрт, Марк Абелардо, Ибрагим Дуаев нарын хооронд болох үдшийн оргил тулаан нэрлэгджээ.

Үзэгчдээс хүлээлт үүсгэнэ гэдэг бол тулаанч хүнд маш чухал бөгөөд холбоондоо хэрэгтэй тамирчин байж, гэрээгээ сунгах эсэхийг шийдэхэд жин дардаг чухал үзүүлэлт юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна