Монгол түмний уламжлалт цагаан сарын баярын өдрүүд тохиож буй энэ үед ахмад буурлууддаа хүндэтгэтгэн золгоцгоож, нялхасаа ерөөл дүүрэн угтацгааж байна.
Тэгвэл XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилд Өргөө амаржих газарт шинийн 1-нд 15, шинийн 2-нд 13, шинийн 3-нд 22, өнөөдөр 10 ээж эсэн мэнд амаржиж нийт 60 хүүхэд хорвоод мэндэлжээ.
Тэдний төлөөлөл болох анхны үрээ өлгийдөж авсан хосууд болох Н.Дөлгөөн-Эрдэнэ, Г.Ханджав нарын нандин мөчөө мөнхлөж сэтгэгдлээ хуваалцсаныг хүргэж байна. Тэд 25 настай, гэрлээд хоёр жил болж байгаа. Н.Дөлгөөн-Эрдэнэ, цагдаагийн байгууллагад 6 дахь жилдээ ажиллаж байгаа, дэслэгч цолтой, Г.Ханджав нийгмийн ажилтан мэргэжилтэй залуус. Тэд Өргөө амаржих газрын эмч, ажилтнуудад талархал илэрхийлэхийн сацуу хариуцлагатай ээж аав болохоо хэлж байлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
108.18.248.81
Hoorhon um be
Хариулах