Гэр бүлийн маргаанаас болж 24 давхраас үсрэх гэж байсан эмэгтэйг аварчээ

Т.Отгонсувд
2024/02/22

Гэр бүлийн маргааны улмаас 19 настай эмэгтэй амиа хорлох гэж байсныг онцгой байдлын алба хаагчид аварчээ. 

Тодруулбал, өнөөдөр буюу хоёрдугаар сарын 22-ны 05:34 цагийн үед Хан-Уул дүүргийн газар нутагт 24 давхар орон сууцны цонхноос эмэгтэй хүн үсрэх гэж буй тухай дуудлага бүртгэгджээ.

Тус дуудлагын дагуу алба хаагчид очиход 19 настай эмэгтэй гэр бүлийн маргааны улмаас амиа хорлох оролдлого хийжээ.  Тухайн эмэгтэйтэй, Аврах ангийн сэтгэл зүйч ярилцлага хийн, тайвшруулан аюулгүй буулгасан байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.137
    2024/02/22

    Монголчуудын сэтгэц асуудалд орсон байна

    Хариулах