Хакухо М.Даваажаргал, Хокусейхо Э.Даваанинж нарт шийтгэл онооно

Х.Батсайхан
7 цаг 16 минутын өмнө

Японы мэргэжлийн сүмо бөхийн хөолбоо хуралдаж, “Миягино” дэвжээний ояката Хакухо М.Даваажаргал, бөх Хокусейхо Э.Даваанинж нарт холбогдох хэргийг хэлэлцэн шийтгэл онооно. “Миягино” дэвжээний бөх Хокусейхо Э.Даваанинж нь дэвжээнийхээ цол бага бөхчүүдэд бие махбодын хүчирхийлэл үйлдэн зодож нүддэг байсан нь илэрч, ояката Хакухо М.Даваажаргал энэ хэргийн хоморгод ороод байгаа юм.

Өчигдөр гарсан мэдээллээс үзвэл, Хакухо М.Даваажаргалд цол бууруулж, хамгийн баг зэрэг дэвтэй болгох, Э.Даваанинжийг зодог тайлуулах шийтгэл оноож магадгүй байна. Хакуход ногдуулж магадгүй байгаа шийтгэл нь ажлаас халах, сүмогийн холбооноос гаргах шийтгэлүүдийн дараа орохоор хүнд шийтгэл гэнэ. Гэхдээ хоёуланд нь арай хөнгөн шийтгэл ногдуулж ч магадгүй. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна