Дэлхийн католик шашинтнуудын тэргүүн, Ромын пап Франциск өчигдөр болсон ням гарагийн залбирлынхаа үеэр Монголд болж байгаа цаг агаарын гамшигт үзэгдлийн талаар дурсаж, уур амьсгалын өөрчлөлийн эсрэг тэмцэлд нэгдэхийг уриалжээ. Тэрбээр ийнхүү анхаарал тавьснаар үгийг нь анхааран сонсдог тэрбум гаруй католик шашинтнууд Монголын зудын талаар мэдээлэлтэй болсон гэсэн үг юм.
Пап лам зөвхөн Монголыг дурдаад зогсоогүй, Нигери, Конгод болж байгаа мөргөлдөөнийг дурсаж, байгаль цаг уурын өөрчлөлт, тогтворгүй байдал хоёр холбоотой гээд үүнтэй тэмцэх арга зам бол энх тайванч байдал, байгаль орчныг хайрлан хамгаалах явдал юм гэсэн санаа хэлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна