СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Байшин шатаж, 64 настай иргэн амь насаа алджээ

С.Гандэлгэр
2024/02/29

Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу багийн 15 дугаар гудамжид байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл энэ сарын 28-ны өдрийн 13:04 цагт ОБГ-т ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 13:08 цагт очиход иргэн И-ын 9х8 метрийн хэмжээтэй байшин, үүдний амбаарын хамт шатаж байсныг 43 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн И /64 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг цогцсыг аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн.

Иймд иргэд гэр орон сууцны галын аюулгүй байдлаа хангаж, бага насны хүүхдийг гал түймрийн аюул, ахуйн осол гэмтлээс сэрэмжтэй байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна