Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын тендер зарлагдлаа

Zuv.mn
2024/02/29

Улаанбаатар хотод метро барьж, байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл өгөв.

Тэрээр "Бид ТЭЗҮ үндэслэж метроны чиглэлээ тодорхойлно. Галзуу лайвчин чиглэл тодорхойлно гэж байхгүй. ТЭЗҮ-г Японы эрдэмтэн, судлаачид хийсэн. Тиймээс урьдчилан ТЭЗҮ-гийн дагуу EPC гэх тендер сонгон шалгаруулалтыг зарлана. Маргааш төслийн зөвлөх үйлчилгээний баг сонгон шалгаруулна. Монгол Улсад метрогоор дагнасан, мэргэшсэн хуулийн этгээд ховор. Тиймээс олон улсад зарлаж байгаа. Бид захиалагч. Ажил үе шаттай явагдана. Гуравдугаар сарын 4-7-нд эрчим хүчний чиглэлээр хэд, хэдэн байгууллагатай уулзалт хийнэ. Импортоо нэмэгдүүлэхээр ярилцаж байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт ашиглалтад орно. Үүнээс гадна эх үүсвэр шаардлагатай байгаа. Тиймээс шинэ эх үүсвэр нэмэгдүүлэх ажлыг танилцуулна. Эрчим хүчний эх үүсвэргүй метро юу гэж барих вэ. Үүнийгээ тооцоолоод, Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн төсөл боловсруулж байна" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна