Шар усны үерээс сэргийлэх зорилгоор Сэлбэ голын 165,020 тонн мөсийг тээвэрлэжээ

С.Гандэлгэр
2024/03/02

Сэлбэ голын урсцыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор хоёрдугаар сарын 15-аас эхлэн тус голын мөсийг зөөж эхэлсэн. Энэ хүрээнд өнгөрсөн шөнө буюу хоёрдугаар сарын 29-нөөс гуравдугаар сарын 1-нд шилжих шөнө 818 рейсээр 15,800 тонн мөсийг зөөж, Туул голын сав газарт буулгалаа.

Ийнхүү 15 хоногийн хугацаанд нийт 8251 рейсээр Сэлбэ голын 165, 020 тонн мөсийг тээвэрлээд байгаа юм. Техник хэрэгслийн хувьд 15 экскаватор, 120 хово, хоёр портер, таван ковштойгоор ажиллаж байна.

Нийслэлийн 35 байршилд халиа тошин үүсэж, шар усны үер болох эрсдэл бий болсон тул эхний ээлжид Сэлбэ, Толгойт гол болон Дэнжийн мянга орчмын 10 байршлын 25 км орчим газрын мөсийг зөөж тээвэрлэхээр төлөвлөөд буй.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.