АНУ-ын Мичиган мужийн Окленд хотын шүүх 2021 онд дунд сургуульд халдаж, дөрвөн хүний амь нас хөнөөсөн Итан Крамблигийн эцэг, эхэд 10, 15 жилийн ял оноожээ. Энэ нь АНУ-ын түүхэнд анхны тохиолдол болсон байна.
Яллагдагч Жеймс болон Женнифер Крамбли нар тухайн үед 15 настай байсан хүү Итандаа сэтгэцийн эмгэгтэйг нь мэдсээр байж буу худалдаж авч өгсөн учир ийнхүү яллажээ.
Итан Крамбли нь 2021 онд дунд сургуульдаа галт зэвсэгтэй нэвтэрч, дөрвөн хүний амь насыг хөнөөсөн юм.
Үүнээс хоёр жилийн дараа хууль тогтоогчид эцэг, эхийг нь баривчилсан бөгөөд ийнхүү яллажээ. Итан Крамбли хугацаанаасаа өмнө суллагдах боломжгүйгээр бүх насаараа хоригдох ял авсан бол эцэг, эх нь тодорхой хугацаанд ял эдэлснийхээ дараа магадлангаар орох боломжтой гэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна