Засгийн газраас Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт УЦС байгуулахаар болсон билээ. Тэгвэл станцын бүтээн байгуулалт энэ сарын сүүл, ирэх сарын эхээр эхлэхээр болжээ. Эрчин хүчний сайд Б.Чойжилсүрэн УИХ-ын гишүүний асуулгад хариулах үедээ мэдэгдлээ.
Эрдэнэбүрэн УЦС нь 266,457,328.55 ам.долларын төсөвт өртгөөр баригдах бөгөөд үүний 95 хувийг БНХАУ-ын Экспорт-Импорт банк /ЭКСИМ/-ны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх юм.
УЦС-ын барилгын ажлын үед 800-1000 хүн түр ажлын байраар, ашиглалтад орсны дараа 60-80 хүн байнгын ажлын байраар хангагдана.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна