Үерийн хамгаалалтын шуудуу хальж, зургаан өрхийн хоёр байшин дөрвөн гэр усанд автжээ

С.Гандэлгэр
2024/04/18

Онцгой байдлын байгууллага зургаан өрхийн хоёр байшин, дөрвөн гэр үерт автсан байсныг ус соруулан, шуудууг цэвэрлэж аюулгүй болгожээ. 

Гол, мөрний усны үер:Завхан аймаг, Улиастай сум Жинст багийн Ногоочдын хэсэгт ногоо усалгааны далан сэтэрч 6 айл өрхийн гэр, хашаа усанд автсан тухай дуудлагыг 04.17-ны өдрийн 06:20 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчдыг очиход үерийн хамгаалалтын шуудуу хальж 6 айл өрхийн 2 байшин, 4 гэр, 6 хашаа усанд автсан байсныг 3 цаг 35 минут ажиллаж 18 тонн ус соруулан, шуудууг цэвэрлэж аюулгүй болгосон.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна