Шүлхийн улмаас устгасан малд зургаан тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ

Г.Анар-Эрдэнэ
52 минутын өмнө

Өчигдөр болсон Улсын онцгой комиссын II хуралдаанаар эрчим хүч, хөдөө аж ахуй, хот нийтийн аж ахуйн салбарын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл болон гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлыг хэлэлцлээ.

Мөн шүлхий өвчний улмаас зориудаар Баян-Өлгий аймагт 2764 толгой мал устгасан бөгөөд нийт үнэлгээ 4.7 тэрбум төгрөг, Ховд аймагт 1391 толгой мал устгасан бөгөөд нийт үнэлгээ 1.9 тэрбум төгрөг, нийт 6 орчим тэрбум төгрөгийн нөхөн олговор олгосон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Түүнчлэн, цаг уурын урьдчилсан төлөв мэдээллээр хүйтний улирлын ихэнх сард агаарын дундаж температур олон жилийн дунджаас харьцангуй дулаан ч хур тунадас олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байгааг мэдээлэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна