Монголын иргэд өнөөдрөөс Тажикистан руу визгүй зорчино

Х.Батсайхан
2024/05/01

Тажикистан улсын Гадаад харилцааны яам улсад нь визгүй зорчих эрхтэй 25 улсын жагсаалтыг өнөөдөр зарлажээ. Жагсаалтад Монгол Улс багтсан байна. Ингэснээр манай улсын иргэд өнөөдрөөс буюу 2024 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн тус улсад 30 хоногийн хугацаатай визгүй зорчих боломж нээгдэж байгаа юм. Тус улс Төв Азийн улсууд дотроо хамгийн үзэсгэлэнтэй байгальтай гэгддэг юм. 

Жагсаалтад манайхаас гадна Болгар, Бразил, Ватикан, Ирланд, Мексик, Оман зэрэг улсууд багтжээ. Түүнчлэн Палестины албан болон дипломат паспорттой иргэд Тажикистан руу визгүй зорчих гэнэ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 93.229.93.25
    2024/05/01

    har tamhi tatagchid yvah bh da tend uur yu hiih uu talibanuud orognoson gazart

    Хариулах