Хөдөөгийн эмч, мэргэжилтнийг дэмжих шийдвэрүүд гаргалаа

Х.Есү
Өчигдөр 12 цаг 37 минут

Манай улсын хувьд хүн амын 46 орчим хувь нь алслагдсан хөдөө орон нутагт амьдардаг. Тэдний дийлэнх нь нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг онцлогт нийцүүлэн эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг хүргэх хүний нөөцийн бодлогыг тодорхойлох нь нэн чухал. 

Бусад улс орнууд 10,000 хүнд ногдох эрүүл мэндийн мэргэжилтний тоогоор хүний нөөцийн хүртээмжийг үнэлдэг. Харин өргөн уудам газар нутагт тархай бутархай суурьшсан хөдөөгийн хүн ам олонтой манай улсын хувьд нэгж талбай нутаг дэвсгэрт ногдох эрүүл мэндийн мэргэжилтний тоогоор үнэлэх нь тэгш бус байдлыг илүү тодорхой илэрхийлж чадна гэж үздэг.   

Энэ тооцооллоор 1000 км2 газар нутагт тусламж үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн мэргэжилтний тоо Улаанбаатар хотод 2000 гаруй, аймгийн төвд 500 орчим, харин суманд 10 хүрэхгүй байна. 

Сүүлийн 10 гаруй жил багийн бага эмч бэлтгээгүйн улмаас өнөөгийн байдлаар хөдөөгийн нийт багийн 36 хувьд  эмч дутагдалтай. Тиймээс багийн эмч бэлтгэх үйл ажиллагааны доголдлыг засах алхмуудыг Эрүүл мэндийн яам Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран хийж эхлээд байна. 

Нэн тэргүүнд Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар баталдаг мэргэжлийн индексээс бага эмчийг хассаныг дахин сэргээж, бага эмч бэлдэх мэргэжлийн анги нээх тухай 2 сайдын хамтарсан тушаал гаргах аж.

Мөн хөдөө, орон нутагт эмнэлгийн мэргэжилтнийг тогтвор суурьшилтай ажиллуулах хөшүүрэг болгон Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/217 дугаар тушаалаар сум, тосгоны ЭМТ, багт ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг олгох, ахиулах хугацааг тооцохдоо ажилласан 1 жилийг 1.5 жилтэй дүйцүүлж, ажилласан жилийн шаардлагыг 50 хувиар бууруулах шийдвэр гаргалаа. 

Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/224 дүгээр тушаалаар сум, тосгоны ЭМТ, багт 20 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтний байгууллагын тодорхойлолт, ажлын тайланг үндэслэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар сунгаж байхаар шийдвэрлэлээ. 

Багийн эмчийн ажиллах нөхцөл болон нийгмийн баталгааг сайжруулах талаар Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/24 дүгээр тушаалаар багийн эмчийн унааны шатахууны норм сард 5 л байсныг 6 дахин нэмэгдүүлж, эмч нарыг 2 жил тутамд дулаан хувцсаар хангаж байхаар болсон. 

Багийн эмчээр тогтвор суурьшилтай 3 ба түнээс дээш жил тасралтгүй ажиллаж буй бол Улсын хоёрдугаар төв эмнэлэгт дараалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх журмыг баталж, улсын хэмжээнд бүх багийн эмчийг шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл бүхий яаралтай тусламжийн богцоор бүрэн хангалаа.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.122
    23 цагийн өмнө

    Сонгууль дөхөнгүүт л ингэж хуурах юм даа. Энэ МАН

    Хариулах
  • 122.201.31.34
    Өчигдөр

    Хэрвээ энэ үнэн бол сайхан л байна би хөдөө орон нутагт олон жил эмчээр ажилласан үнэн хэцүүшт үзлэгт ирнэ усанд орохгүй нөхөртэйгөө юу яачихаад тэр чигээрээ ирээд алцайгаад л үзлэгт орно үнэр танар бол франц духи цаашаа.Ерөн бол орон нутагт хэцүү үзлэгийн аппарат хэрэгслэл дутмаг аймаг хот руу яв гэхээр явахгүй өвчнөө хүндрүүлнэ наад захын эхо шинжилгээний лаборторийг олноор байгуулж өгөх нь зүйтэй.Сүүлийн үед хөдөө суманд тэмбүү заг хүйтэн бэлгийн замын өвчлөл ихэссэн интернетээр порно үзээд охид хөвгүүд шууд группэн секс хийгээд бөөнөөрөө заг хүйтэн авсан тохиолдол байгаа.Би л нүүрээ улалзуулж өөрөө халдаасан юм шиг аймгийн эрүүл мэндийн төв дээр загнуулсан.Одоо 8 р ангийн охидууд хөвгүүд жинхэнэ мастерууд болчихсон хэлүүгээ долоолгох боовоо хөхүүлэх зэрэг үйлдэл хийдэг болсон би бэлгэвчний зохистой хэрэглээ гэж яриа хийхэд пөөх паах тэнэг авгай заваан юм гэсэн мөртлөө гараад л хэл амаа хөхөлцөөд охолдож эхэлж байгаа юм хөдөөд энэ маш хэрэгтэй шүү

    Хариулах