Манай улсын 9 иргэн БНХАУ-аас Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор их хэмжээний хар тамхи мансууруулах бодисыг нүүрс тээвэрт явдаг том машинд нууж хилээр оруулжээ.
Дээрх гэмт хэргийг үйлдсэн иргэд хар тамхитай холбоотой гэмт хэрэгт удаа дараа шүүхээр ял шийтгүүлж байсан байна.
Орон нутгийн эх сурвалжийн мэдээллээр Өмнөговь аймаг дахь Шивээ хүрэн, Гашуунсухайтын боомтоор нүүрсний экспорт хийдэг жолооч нар холын замд ядрах, физиологийн хувьд сульдах үед уг өөрчлөлтүүдээ даван туулахын тулд богино хугацаанд сэргээх үйлчилгээтэй синтетик төрлийн мансууруулах бодисыг хэрэглэдэг гэв.
Хар тамхины наймаанаас ашиг орлого олох зорилгоор БНХАУ, Турк улсаас иргэд синтетик төрлийн хар тамхи зөөвөрлөн ирж байгаа гэмт хэрэг ихээр бүртгэгдэж байгаа талаар албаны эх сурвалжууд мэдээлж буй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.249
Ерөөсөө бүгдээрээ ингэе хар тамхи зөөвөрлөсөн хилээр оруулсан лаларуудаа бөндийтөл нь цаазлая.БНХАУ н хил хар тамхины хяналт маш хатуу чанга улс үүнийг мэдээгүй байна гэж байхгүй бодлогоор оруулаад байгааг мэдэхгүйдээ ингээд байгаа юм уу? ТЕГ р ажлаа сайн хийгээч хэрэглэсэн мансуурагч нарыг албадан эмчилж шүүхээс тэдэнд 25 жил өгчихье.Ингэж л тэмцээд үзье тэгээд бүүр болохгүй бол тээвэрлэсэн жолооч барааны эзэн хоёрыг нь газар дээр нь нам буудаад эхлэнгүүт зогсоно өмдөндөө өтгөн шингэнээ зэрэг гаргаад алингаа алдийшт
Хариулах59.153.86.144
Хятад руу хилээрээ оруулах уу. Үгүй л байхгүй юу. Манайхан үнэхээр тэнэг юм аа. Эх орон, ирээдүйгээ яагаад боддогүй юм бээ
Хариулах59.153.86.144
Одоо л зогсоохгүй бол дийлдэхээ болино доо.
Хариулах103.212.116.175
Энэ чинь юу болж бнаа шинэ их хурал хар тамхины маш хатуу хууль батлах шаарлагатай шүү хугцаа нь дуусаж байгаа их хуралын гишүүд энэ тал дээр хариуцлагагүй ажилсан шүү
Хариулах66.181.185.225
маш хатуу тэмцэх хэрэгтэй шүү зомбины орон болж хувирна
Хариулах