Жеки Чан “Домог” киноны трейлэрт зориулан хиймэл оюун ухааны тусламжтайгаар залуужжээ

Zuv.mn
Өчигдөр 15 цаг 31 минут

2005 онд үзэгчдийн хүртээл болж байсан “The Myth” буюу “Домог” киноны үргэлжлэлийн трейлэр цацагджээ. Киноны гол дүрд Жеки Чан, Жан Исин, Гүлнажа, Пэн Шиарон, Жэн Е Чен, Шон Доу болон бусад хүмүүс тоглосон бөгөөд найруулагчаар Стенли Тонг ажилласан байна.

Өмнөх ангид тоглосон жүжигчин Ким Хисун үргэлжлэлд дахин тоглоно гэж өмнө нь мэдээлж байсан. Харин Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн албан ёсны мэдэгдэл, киноны цахим хуудас болон трейлэрт жүжигчний нэрийг дурдаагүй байна.

Үйл явдал нь орчин үе болон өөр эрин үед өрнөх тус киноны баг хамт олон Шинжаанд өвлийн улиралд -30 хэм хүрч хүйтрэх цаст уул, зундаа +30 хэм халах ногоон нугад жилийн хугацаанд зураг авалтаа хийжээ. Мөн Жеки Чаны Хан гүрний үеийн жанжин баатрын талбай дээр тулалдаж буй дүр төрхийг сэргээхэд хиймэл оюун ухааны технологийг ашигласан хэмээн онцоллоо. Тус киноны нээлтийг долдугаар сарын 12-нд хийхээр төлөвлөөд байгаа юм.

 
П.Наранчимэг



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна