Н.Мөнхнасан: Ийм дээрэм, дарангуйлал ардчилсан нийгэмд хэзээ ч байж болохгүй

С.Гандэлгэр
2024/06/06

УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг АТГ-аас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, баривчилсан билээ. Улмаар түүнийг 48 цагийн дараа суллаж, хилийн хориг тавьсан. Энэ үеэр Ц.Гарамжав болон түүний хамаарал бүхий обьектуудад нэгжлэг хийсэн байна. Үүнтэй нь холбогдуулан  "Монполимет" группын ерөнхийлөгч Н.Мөнхнасан сошиал хаягтаа байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "Айлган сүрдүүлэг, нэгжлэг хийхээр 50-60 том биетэй залуучууд өнгөрсөн мягмар гарагийн шөнө гэнэт бидний бүх гэр орон, оффис, нярай хүүхэдтэй ажилчдын маань байр орон сууц руу дайрч орж, айлган цочирдууллаа. Хэний захиалгаар юу болоод байгааг бид мэдэж байгаа! Энэ жижигхэн хүрээнд ямар ч нууц удаан тэсдэггүй. Энэ бол аливаа нэг намын улс төрийн захиалга биш! Засгийн газар ч биш! Бие муутай эмэгтэй дүүг маань хүртэл баривчлана гэж уйлуулж, айлгаж одоо болтол шокноос гараагүй байна. Ихэнх ажилтнууд маань эмэгтэйчүүд учраас маш их дээрэлхэж зарим нэгийх нь гарыг мушгиж цагдаад эргэж хандахаар хүч хэрэглэсэн байна.

Бидний гэрээс хаа хамаагүй ухаж түнхэж авч явсан зүйлс дотор нь ХБ-ны зээлтэй ямар ч холбоогүй хүний хувийн дэвтэр ном, гэр бүлийн хувийн зураг хөрөг, хүүхдүүдийн маань бичлэг, өсвөр насны охидуудын маань хөтөлдөг өдөр тутмынх нь хувийн тэмдэглэлийн дэвтэрүүд, хүүд маань хүмүүсийн өгсөн хадгалаад тавьсан хадаг задгай мөнгөнүүд гэх мэт нарийн нандин гэсэн бүх зүйлсийг маань аваад явсан байна. 

Бид зээлээ бүрэн төлөөд дууссан. Бодлогын алдаанаас үүссэн ханшийн алдагдлыг бүрэн хүлээж 126 тэрбум төгрөгийн зээл аваад 260 тэрбум болгож санхүүгийн ашигтай хааж, салбартаа томоохон бүтээн байгуулалт хийж хөдөө орон нутагт мянган ажлын байр бий болгосон. Одоогийн байдлаар компанийн маань бүх данснуудыг ямар ч мэдэгдэлгүйгээр хааж, хаа хамаагүй манай гэр бүлийн гишүүд болон хэрэгт хамааралгүй компаниудийн данснуудыг хүртэл хааж үлдэгдэл нь нойлолсон байна. Тосон үйлдвэрийн үйл ажиллагааг Хөгжлийн банкны зээлтэй холбогдуулж бүрэн зогсоолоо.

Ийм улаан цайм дээрэм, хүчирхийлэл, дарамт, дарангуйлал ардчилсан нийгэмд хэзээ ч байж болохгүй!" гэжээ.



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 185.22.153.214
    2024/06/07

    Монполиметын ээж охин 2ин гэж гарцаагүй санхүү,татвар эсвэл мөнгө угаалттай холбоотой болж таарлаа.Ажилчид нь цалингаа нэхэх биш зүгээр л цаад утгаараа улс төрөөр шантаажлах тал руу явчихаж.Богдын нэрээр юуг халхлах гж бгн.

    Хариулах
  • 107.181.177.135
    2024/06/07

    АТГ хэний мэдэлд ажилладаг билээ. хэн үүнийг хийлгээд байгаа нь ойлгомжтой

    Хариулах
  • 188.33.249.51
    2024/06/07

    Ter bogd gesen batsaaniig janch haluul

    Хариулах
  • 68.5.4.90
    2024/06/07

    Арай л дэндүү юм бишүү ажил хийгээд үйлдвэрлэл явуулж олон хүнийг ажлын байраар хангажих хэмжээний тхтвар төлж бхад гомдох ч бгадмаар гарамжав гуай ганц бие гэр бүлээ бодсон бол ийм нүсэр том ажил үйл эрхлэхгүй л бсан бх улсынхаа төлөө өөртээ ахадсан их ажилхийгээд эцэст нь энэингээд бодохоор монголчууд тус болсон хүнээ дайсан мэт үзэн яддаг гэж үэнэ юм даа өмнөөс өр өвдчлөө хүн нь бвал хэрэг нь бдаг гэдэг л болох бий дээ харамсаж бнаа

    Хариулах
  • 59.153.115.132
    2024/06/06

    АТГ-т ямар хүмүүс ажиллаад бгаа юм бэ? Бизнес эрхлэгчдийг юу болоо гэж сүрдүүлж бнаа? Үнэнийг илчсэн сэтгүүлчийг хүртэл хорьж дарамтлаад... Монголчуудыг айлгах сүрдүүлэх ажиллагаа явуулаад байгааг ойлгохгүй бна. Явуулж байгаа үйл ажиллагаа нь улсад хохирол учруулаагүй бол тэр хүнийг юуны учир барьж хорьж байгааг ойлгохгүй бна. Ажилд садаа болсон АТГ-ыг татан буулгах хэрэгтэй.

    Хариулах
  • 66.181.191.175
    2024/06/06

    Монголд ер нь юу болоод байна аа. Иргэдээ айлгаад дарамтлаад сандаргаад хэлмэгдүүлээд л .....Төр Засаг түшээд маань чимээ ч үгүй жишим ч үгүй байх юмаа эмэгтэй хүний гар мушгисан гэнэ үүү энэ чинь юу вэ Жинхэнэ хулгайч луйварчидаа яах ч үгүй байх юм аа

    Хариулах
  • 176.66.87.78
    2024/06/06

    Хятадууд богдыг хар гэрт хийж байсан одоо х богдын эсрэг монголыг монголоор н урт гартай хятадууд...

    Хариулах
  • 103.168.34.101
    2024/06/06

    gantshan tanai luivar l bj boloh ym sanagdaad bn uu ? tsnai luivriig il helsen zohiolch busgui shond orson , odoo 1 setguulch n oroh duhuud bgaa ym bish uu ? munguur shoronjuuldag niigrm bas hertei bgaa ym uu?

    Хариулах