BIG FISH тоглолт эхлэхэд бэлэн боллоо

Zuv.mn
2024/06/08

Монголын хип хоп ертөнцийн хоёрдугаар үеийн томоохон төлөөлөл болсон реппэр DESANT-ийн бие даасан "BIG FISH" тоглолт эхлэхэд ердөө хэдхэн цаг үлджээ. 

10 жилийн дараа зохион байгуулагдаж буй бие даасан тоглолтдоо 5 жилийн турш бэлдсэн DESANT өнөөдөр Монголд урьд өмнө нь хэзээ ч засагдаж байгаагүй 30 метрийн өндөр тайзнаас үзэгч фенүүдтэйгээ мэндэлж, тайзнаа гал асаах болно. 

Тоглолт болох Төв цэнгэлдэх хүрээлэн 15:00 цагаас нээж, үзэгчдээ оруулж эхлээд байгаа бөгөөд 18:00 цагаас эхлэх зочин уран бүтээлчдын үзүүлбрээс өмнө Монголын шилдэг DJ нарын сэтийг сонсох боломжтой. 

Энэхүү тоглотод нийт 39 зочин уран бүтээлч оролцох бол реппэр DESANT өөрийн шилдэг 34 дууг дуулж, мэдрэмж оюуныг тань тэтгэх болно. 

Мэдээж энэхүү тоглолтын томоохон сюрпризүүдийн нэг болох хип хоп урсгалд шинэ тэсрэлт авчирсан Gangsta Service, Click click boom бүлгэмийн гишүүд нэг тайзнаа гарч, "HOOD" дууг бүрэн бүрэлдэхүүнээрээ дуулна. 

"BIG FISH" тоглолтын тасалбарыг shoppy.mn Big fish official concert болон GS25 сүлжээ дэлгүүрийн бүх салбар болон Төв цэнгэлдэх хүрээлэнгээс худалдан авах боломжтой. 

 

 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна