Есдүгээр сард Монголд ирэх Солонгосын алдарт дуучин, жүжигчин Rain гэж хэн бэ

Zuv.mn
2024/08/01
  • Тайзны нэр нь Rain.
  • Жинхэнэ нэр нь Жун Жи Хун.
  • 1982 оны 6-р сарын 25-нд төрсөн.
  • Алдарт жүжигчин Ким Тэ Хитэй гэрлэсэн.
  • Хосууд таван жил болзсоны эцэст 2017 оны нэгдүгээр сарын 19-нд гэрлэсэн.
  • Хоёр хүүхэдтэй.
  • Инстаграмм хаяг нь rain_oppa
  • 3.3 сая дагагчтай.
  • 20 гаруй кинонд гол болон туслах дүр бүтээж байснаас монголд хамгийн их алдаршсан нь "Full House”
  • Хамгийн сүүлд “Red Swan” олон ангит кинонд гол дүр бүтээж, үзэгчдийг байлдан дагуулж буй билээ.
  • "Rainism","Bad guy" тэргүүтэй олон дуутай.
  • Долоон цомог гаргасан.
  • Хүмүүнлэгийн идэвхтэн. Тодруулан хэлбэл, Камбожид ундны усны 50 худаг, тоглоомын талбай байгуулах мөнгө хандивлаж байжээ. 
  • Мөн 2006, 2007 онд хийсэн аялан тоглолтынхоо орлогынхоо хувийг ДОХ-ын улмаас өнчирсөн хүүхдүүдэд хандивлажээ. Энэ мэтээр дурдаад байвал дуусашгүй.
  • Хятад, Япон тэргүүтэй олон орнуудад аялан тоглолтоо хийсэн дэлхийн хэмжээний том од манай улсад ирэх нь ээ.
  • Тоглолтыг зохион байгуулж буй “Evandis Entertaiment” компаниас тодруулахад, есдүгээр сарын дундуур задгай талбайд хийхээр төлөвлөж байгаа гэх мэдээллийг өглөө. Түүнтэй хамт 1-2 уран бүтээлч хамт ирэх бололтой.

Э.БУЛГАН



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.