И Жэ Юн: Монголын Чингис хааныг, мөн хонины махан хорхгийг мэднэ. Тэнгэрийн оддыг нь л хармаар байна

Zuv.mn
2024/08/19

БНСУ-ын алдарт жүжигчин И Жэ Юн тэргүүтэй жүжигчдийн баг Hulegu Pictures-ийн шинэ уран бүтээл болох "Өмнөдийг зорих замд" уран сайхны киноны зураг авалтад оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирээд буй билээ. 

Жүжигчин И Жэ Юн Монголд анх удаа ирж буй бөгөөд Монголын талаарх сэтгэгдлээ ийнхүү хуваалцсан байна.

Тэрбээр "Монгол Улс миний ирэхийг хүсдэг байсан орнуудын нэг. Кинонд тоглохоор ирсэндээ баяртай байна. Онгоцноос орчныг харахад маш гоё, солонго татсан байсан. Би өмнө нь Монгол орны тухай сонирхон судалж байсан. Ялангуяа Чингис хааны тухай. Мөн хонины махан хорхгийг сайн мэднэ. Монголд байх хугацаандаа гадуур гарч, хотыг үзэж, сонирхох бодолтой байна. Мөн тэнгэрийн оддыг хармаар байна. Миний хамгийн том хүсэл тэр л байна даа" гэжээ. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.139
    2024/08/19

    МОНГОЛЫН ОДЫГ ТЭРГЭЛ САРТАЙД ШӨНӨ ДУНД НЭГ ХАРАХ ХЭРЭГТЭЙ БИТҮҮНД НЭГ ХАРАХ. ХЭРЭГТЭЙ БИТҮҮНИЙХ БОЛ ДЭЭРЭЭС ЮМ НУРАХ ГЭЖ БАЙГАА МЭТ АЙДАС ТӨРӨМ БАЙДАГ ШҮҮ ЕР НЬ БОЛ МАРТАХЫН АРГАГҮЙ ОЙРЫН ХЭД ХОНОГ ТЭРГЭЛ САРТАЙ ТЭНГЭР ЦЭЛМЭЖ ХОНОНО ГОЁДОО

    Хариулах
  • 103.57.95.14
    2024/08/19

    муухай туранхай чөтгөр царайтай юмнууд

    Хариулах