MC Sniper: Монгол артист Magnet brain-д хамтарч уран бүтээл хийх хүсэлтэй байгаагаа хэлсэн

Zuv.mn
2024/08/23

Big Gee наймдугаар сарын 24-нд дөрөв дэх бие даасан тоглолтоо хийх гэж байгаа бөгөөд тоглолтод БНСУ-ын MC Sniper тэргүүтэй уран бүтээлчид оролцохоор Монголд иржээ.

Тоглолттой холбоотой хэвлэлийн хурал яг одоо болж буй юм. Энэ үеэр MC Sniper Big Gee-тэй хамтарсан шинэ уран бүтээл дуулагдах эсэхэд хариулт өглөө.

Тэрбээр "Big Gee-г урлагт сэтгэл зүрхээ зориулж яваа уран бүтээлч гэж ойлгодог. Солонгост ч уулзацгааж байсан. Өндрөөр үнэлж явдаг. Бид хоёр хамтарч уран бүтээл хийх төлөвлөгөөтэй байсан. Даанч амжсангүй. Та бүхнээсээ хүлцэл өчиж байна. Удахгүй хамтын сайхан уран бүтээлээр уулзацгаая" гэлээ.

Монгол уран бүтээлчдийг хэр их сонсдог вэ, хэн, хэнийг таних вэ гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр "Magnet brain-тай холбогдоод, хамтарч уран бүтээл хийх хүсэлтэй байгаагаа хэлсэн" гэж хариуллаа. 





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.