Лайв хийдэг Г.Солонго, н.Эрдэнэ, н.Отгонтуяа, “Босоо Хөх Монгол”-ын нэр бүхий гишүүн араб иргэдийн отог руу дайрч танхайрчээ

Zuv.mn
2024/09/17

 Хоёр орны хооронд байгуулсан гэрээ конвенцын дагуу манай улсад Катар улсын  иргэд ирж шонхор шувуу барих үйл ажиллагааг явуулсаар ирсэн.   Гэвч сүүлийн үед хууль ёсныф дагуу явагдаж буй энэхүү үйл ажиллагаанд зарим иргэн, иргэний нийгмийнхэн санаатайгаар саад учруулж, Катар улсын иргэдийн отог руу дайрч, айлган сүрдүүлдэг ноцтой асуудал гарах боллоо.    Өчигдөр буюу есдүгээр сарын 16-нд  Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд  Катар иргэдийн отог руу нэр бүхий иргэд дайрч, тэднийг айлган сүрдүүлсэн, заримыг нь гэмтээсэн хэрэг гарсан бол өнөөдөр буюу есдүгээр сарын 17-нд Төв аймгийн Сэргэлэн суманд буюу Хөшигийн хөндий орчимд байрлах Катар улсын иргэдийн отог руу нэр бүхий хүмүүс дайрч, зодож танхайрсан хэрэг гарчээ.  Тэдний дунд лайвчин гэх Солонгоо , Эрдэнэ,  Отгонтуяа  Цэндсүрэн, “Босоо Хөх Монгол”-ын нэр бүхий гишүүд байжээ.  Тэд Катар иргэдийг зүй бусаар доромжилж, танхайрч, зодож гэмтээсэн байна.  Одоо ч асуудал намжаагүй, согтуурах ундаа хэрэглэсэн дээрх иргэд танхайрсан хэвээр байгааг эх сурвалж мэдээллээ.  ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл өмнө нь энэ асуудлаар ажлын хэсэг гаргасан байдаг.  Холбогдох яамд болон иргэний нийгмийн байгууллага зэрэг 20 гаруй хүнээс бүрдсэн тус ажлын хэсгийнхэн удаа7 дараа ирж зөрчил дутагдал байгаа эсэхийг шалгаад явдаг.  Харин өнөөдөр Төв аймгийн Сэргэлэн суманд байх отгуудаар явж шалгаад зөрчил дутагдал илрээгүй хэмээн дүгнээд явжээ.  Гэвч бүрэлдэхүүн явсны дараа тус ажлын хэсгийн гишүүн гэх Г.Солонгоо ,  Цэндсүрэн, “Босоо Хөх Монгол”-ын нэр бүхий гишүүд эргэн ирж, иргэдийг айлган сүрдүүлж, зодож гэмтээсэн хэрэг гарчээ. Монгол Улсад хууль ёсны дагуу ирсэн араб иргэдийг дайрч доромжилж зодож танхайрах хэрэг манайд удаа дараа гарч байна. Үүнээс үүдэн улс орнуудын дипломат харилцаанд сэв суух цаашлаад манай улс урд хөршөөр дамжуулан аливаа хоригт ч орж магадгүй байна.  Зодуулж гэмтсэн  иргэдийн олонх нь хааны удмын хүмүүс байгаа юм.



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.93.118
    2024/09/20

    Даарсан ч яадгийн .Байгалийн тэнцвэрт байдлыг хадгалж эх орныхоо амьтадыг хайрлах ёстой

    Хариулах
  • 66.181.161.229
    2024/09/18

    Эх орон газар шорооныхоо төлөө явж байгаа иргэд ээ харлуулахаа болио ядаж үнэн зөв мэдээлэл тавь

    Хариулах
  • 122.201.31.20
    2024/09/18

    Хэтэрхий нэг талыг барьсан, мушгин гуйвуулсан мэдээ нийтэлж олон нийтийн дунд ташаа мэдээлэл тараасан ZUV.MN хэмээх танай байгууллагаас сэтгүүл зүйн ёс суртахуунтай байхыг шаардаж байна.

    Хариулах
  • 66.181.186.30
    2024/09/18

    Зөв мн юм бол зөв бай,маанаг царайлаад амьтны анхаарал татах гэж балиар юм бичих бол наад зөв мн-ээ хаалгаж болно шүү дээ. тэнэгээ бусдыг бүү бузарлаад бай

    Хариулах
  • 66.181.186.30
    2024/09/18

    За хааны удмынхан л тэнээд шонхор гуйгаад гуйлгачин царайлаад та нар шиг эрээ цээргүй маанагтаад хөдөө хээр тэнээд хууль дүрэм зөрчөөд бусдын нутагт нууцаар хулгай хийгээд явах уу ,энэ бичсэн этгээд өөрийгөө худалч хулгайч завшигч тархигүйгээ харуулж байнашүү.Тэр монголоо муулж зэрэгцээд арабуудыг доош хийж хааны удмынхан нь харь нутагт хууль зөрчөөд тэнэж явдаг гэж дэмийрч байна.хэн энэ бичигчийн үгэнд итгэх вэдээ.

    Хариулах
  • 91.167.176.251
    2024/09/18

    Ene medrel nuit tsaichisan bnaa bid bugdiig harsan haan bnuu hartsbnuu manaihand ymar hamaa bnaa

    Хариулах
  • 103.57.95.60
    2024/09/18

    мөнгө авах л гэж айлгаа биз дээ

    Хариулах
  • 59.153.115.174
    2024/09/18

    Зөв.мн худлаа юм битгий бичээд байгаачээ. Монгоын ард түмэн бүгдийг харсан шүү дээ. Эх орны төлөө санаа зовохгүй бна уу ?

    Хариулах