Өнөөдөр /2024.09.26/ Нийслэлийн МАН-аас НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдэдээ үнэмлэх гардуулж, хариуцлагын гэрээ байгууллаа.
Нийслэлийн МАН-ын зүгээс НИТХ-ын сонгууль инженер, эдийн засагч гэх мэт салбар бүрийн шилдэг залуучуудыг нэр дэвшүүлж байгаагаа илэрхийлсэн юм.
Энэ үеэр Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар: "40 жилийн өмнө метротой болох үзэл санаа хөндөгдөж байсан. Үүнийг бид бодит болгож метроны төслөө эхлүүлсэн байгаа. НИТХ-д дэвшүүлж байгаа залуучуудын цохилох зүрх бүр Улаанбаатарчуудын төлөө байх болно гэдгийг нүүр бардам хэлье. Хамтдаа Шинэ Улаанбаатар хотыг бүтээе" хэмээн мэдэгдлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна