Хан-Уулын Г.Батсайхан НИТХ-ын сонгуульд нэр дэвших батламжаа авлаа

Х.Есү
2024/09/26

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 8-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Гомбосүрэнгийн Батсайхан өнөөдөр Нийслэлийн МАН-ын хорооноос нэр дэвшигчийн батламжаа гардан авлаа. 

Г.Батсайхан өнгөрсөн найман жилийн хугацаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч, дүүргийн ИТХ-ын дарга гэсэн хариуцлагатай ажил үүргийг амжилттай гүйцэтгэж ирсэн, төрийн албаны өндөр туршлагатай, барилга хот төлөвлөлтийн инженер хүн юм.

МАН-ын “Хотын сэргэлт-20 минутын хот” мөрийн хөтөлбөрт туссан хот төлөвлөлтийн алдааг засах, их хотын сэргэлтийг дэмжих олон зорилтыг биелүүлэхэд мэргэжлийн өндөр туршлагатай Г.Батсайхан тэргүүтэй инженер нэн чухал болохыг Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар онцоллоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна