Өчигдөр хотын гудамжаар тарсан бөмбөгийн учир тайлагдлаа

Х.Есү
13 цаг 45 минутын өмнө

Өнөөдөр НИТХ-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж, намуудын сонгуулийн нээлтийн үйл ажиллагаа ээлж дараалан болж өндөрлөлөө.

Нийслэлийн АН-аас “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ХОТ” байгуулах зорилго, мөрийн хөтөлбөр, тунхагтайгаар энэ удаагийн НИТХ-ын сонгуульд оролцож буйгаа зарлалаа. Тэгвэл өчигдөрхөн хотын гудамжаар тараад байсан хийтэй, хийгүй, нөхөөстэй, цоорхой бөмбөг бол Нийслэлийн АН-ын сонгуулийн сурталгааны хэсэг байсан бөгөөд тэд хүчирхийлэлд өртсөн, эрхээ хязгаарлуулсан, эрүүл мэндээ алдсан хүүхэд бүрийн тоог бөмбөгөөр илэрхийлж Улаанбаатар хот ямар “Хүүхдэд ээлгүй хот” болсныг харуулахыг зорьсон гэлээ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна