Израилийн арми "Хезболла" бүлэглэлийн удирдагч Хассан Насраллаг устгаж, Ойрхи Дорнодод байдал хурцадлаа

Zuv.mn
Өчигдөр 09 цаг 55 минут

Израилийн Батлан хамгаалах яам Ливаны "Хезболла" бүлэглэлийн ерөнхий нарийн бичгийн дарга Хассан Насраллаг устгаснаа албан ёсоор зарлав. Хассан Насралла нь 1992 оноос хойш хөдөлгөөнийг удирдаж байсан юм. Тэрбээр энэ сарын 27-ны өдөр бүлэглэлийн Бейрут дахь төв байр руу харвасан пуужингийн цохилтөд өртөж амиа алджээ. 

“Хезболла” бүлэглэл удирдагчаа нас барсныг баталжээ. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд түвшний долоо хоногт оролцохоор Нью-Йорк хотод байхдаа уг ажиллагааг явуулах тушаал өгсөн байна. Тэрбээр НҮБ-ын индэр дээрээс "Израиль өөрийн дайснууд болох Палестины "Хамас" бүлэглэл, Ливаны "Хезболла" бүлэглэлийн эсрэг тэмцлээ дуусгана" гэж мэдэгдсэн юм. 

Хассан Насраллаг устгасан 9-р сарын 27-ны дайралт түүхэнд томд орох бөгөөд  Бейрут дахь Ливаны шийтүүдийн хөдөлгөөний үндсэн цэргийн штаб руу Израилийн цэргийн хүчнийхэн тус бүр нь нэг тонн гаруй жинтэй 80 гаруй бөмбөг хаясан гэнэ.

 “Аль-Жазира” агентлагийн мэдээлснээр, уг ажиллагаанд Израилийн армийн  69-р эскадрилийн “F-15I” сөнөөгч онгоцууд оролцжээ. 

Хассан Насраллаг устгаснаар ойрхи Дорнодод байдал илүү хурцадвал болж байна. Ираны оюун санааны удирдагч аятолла Али Хаменей Израилийн довтолгооны дараа лалын ертөнцөд хандаж, өшөөг нь авахыг уриалаад, "Израиль улс үйлдэлдээ харамсах болно" гэж заналхийлжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна