NBA-н домог Дикембе Мутомбо 58 насандаа таалал төгслөө

Zuv.mn
15 цаг 7 минутын өмнө

Хойд Америкийн Үндэсний сагсанбөмбөгийн холбооны бүх цаг үеийн шилдэг хамгаалан тоглогчдын нэг Дикембе Мутомбо өчигдөр таалал төгслөө. Тэрээр хорт хавдар өвчнөөр шаналж байжээ.

Дэлхийн сагсанбөмбөгийн хамгийн хүчирхэг лигт хамгаалалтаараа гайхагдаж явсан энэ агуу тоглогч 18 улирал тоглохдоо аваргын бөгж зүүгээгүй ч “Бүх оддын тоглолт”-од найман удаа шалгарч, лигийн шилдэг хамгаалагчаар дөрвөн удаа тодорч байсан юм. Түүнчлэн блок шот буюу хаалтаар бүх цаг үеийн шилдгүүдийн нэг байж, НБА-г таван улирал дараалан энэ үзүүлэлтээр тэргүүлж байв.  

Сагсанбөмбөгийн агуу тоглогч тэрбээр амьдрал дээр хүмүүнлэгийн үйлстэн байж, төрөлх Ардчилсан Конго улсдаа ихэд нэр хүнд олсон нийгмийн зүтгэлтэн хүн байсан юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна