С.Уранцэцэг: Даланжаргалан бол өөрийгөө санхүүжүүлдэг цөөн сумдын нэг

Х.Есү
2024/10/08

Дорноговь аймгийн ИТХ-ын 3-р тойрог, Даланжаргалан суманд ХҮН намаас нэр дэвшигч, Даланжаргалан сумын Засаг дарга асан Санжсүрэнгийн Уранцэцэгтэй ярилцлаа.

 -Даланжаргалан сумын Монгол Улсын хөгжилд оруулах хувь нэмрийг та хэрхэн хардаг вэ?

-Манай сум зам харилцаа, дэд бүтэц маш сайн хөгжсөн, байгалийн баялаг арвинтай. Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний 60 орчим хувийг авто болон төмөр замаар манай сумаас тээвэрлэн гаргадаг. Мөн импортын бүтэээгдэхүүнийг орлох нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг шилдэг татвар төлөгчид болох  МАК цемэнт ХХК, УБТЗ ХНН-ийн Чулууны үйлдвэр болон нүүрс баяжуулах 5, жонш баяжуулах 4, мөн блок, явган замын хавтан, замын хашлага үйлдвэрлэгч, оёдол, нарийн боов гэх мэт томоохон үйлдвэрлэгчид болон ЖДҮ  эрхлэгчид олонтой.  ХАОАТ, ҮАОАТ, АМНАТ,  лиценз газрын төлбөр гээд маш олон төрлийн татвар хураамж төлбөрийг улс, аймаг орон нутгийн төсөвт төвлөрүүлэн улсынхаа эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа улсад цөөхөн байдаг өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг сумдын нэг нь манай ДАЛАНЖАРГАЛАН сум.

Сумынхаа үйл ажиллагааны цар хүрээ, улс орны хөгжилд оруулж буй хувь нэмэр, давуу талаа зөв ашиглан оновчтой бодлогоор удирдвал хамгийн амархан, хамгийн хурдан хөгжиж, ард иргэдээ сэтгэл хангалуун амьдруулах боломжтой засаг захиргааны нэгж гэж хардаг.

-Хөгжилд нэмэртэй сумыг 4 жил удирдсан хүний хувьд уул уурхай ба ард иргэдийн хоорондын харилцаанд гарч буй эерэг болон сөрөг өөрчлөлтүүд юу байна вэ?

-Сүүлийн жилүүдэд 2 талын харилцаанд сөрөг гэхээсээ илүү эерэг өөрчлөлтүүд нэлээдгүй бий болсон гэж хардаг. Миний бие 2017 оноос эхлэн сумын хэмжээнд шаардлагатай, айл өрх бүрд  түлээ нүүрс, машин техник, өвс тэжээл, хүүхдийн сургалтын төлбөр, иргэдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд, нутгийн иргэдийг ажлын байраар тогтвортой хангах, төвийн багуудын тохижилт, шаардлагатай томоохон хөрөнгө оруулалт  зэрэгт уул уурхайн компаниудыг тодорхой дэмжлэг үзүүлүүлдэг,  зам харилцаагаа сайжруулах, үйл ажиллагаанаас хамаарсан тоосжилт, дуу чимээ, үнэр зэрэг сөрөг нөлөөллөө бууруулахад онцгой анхаарч ажилладаг болгосон. Эхлүүлсэн бодлогын ажлууд маань өнгөрсөн 4 жилд ч үргэлжилж нэлээд үр дүнд хүрч  хаа хаанаа сэтгэл ханамжтай эерэг хандлагатай байгаа нь харагдаж байна.

Харин иргэд өөртөө үзүүлж буй дэмжлэг тусламж бүрийг сэтгэл хангалуун хүлээн аваад байгаа ч эргээд аль ч уул уурхайн байгууллагатай холбоотой асуудалд иргэний оролцоогоо муу үзүүлдэг, дэмжиж болохоор асуудлыг ч хүлээн авахгүй хойрго хандах, асуудлаас бултдаг байдалтай, сум орон нутгийн удирлага ч тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлүүлж дэмжлэг аваад ажлаа бүтээлгэчихээд  ярьж хэлсэнээсээ буцдаг, иргэдийг уул уурхайн байгууллагын эсрэг чиглүүлэх хандлага гаргах зэргээр эргээд уул уурхайн байгууллагатай харилцан ашигтай зүй зохистой хамтран ажилахгүй зөвхөн нэг талын буюу сум орон нутгийн болон  айл өрх, иргэдийн эрх ашигаа өндөр тавиад байгаа байдал түгээмэл үргэлжилж байгаа нь бас сөрөг харилцаа гэж харагддаг. Нэгэнт МУ-ын хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж төсөвт татвараа төлөөд нийгмийн хариуцлагаа сайн хангаад ажиллаж байгаа бол харилцан эрх ашгаа хангуулдаг зөв харилцаатай, хамтран ажиллах ёстой гэж боддог.

-Сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 4 удаа ажиллаад одоо аймгийн түвшинд ажиллах цаг нь болсон гэж үзээд ХҮН намыг сонгожээ. Шинэ намыг сонголтынхоо шалтгааныг тайлбарлахгүй юу?

-Цаг хугацаа, туршлагын хувьд би өөрийгөө аймгийн хэмжээнд дэвших эрхтэй гэж бодсон ч 30 гаруй жил зүтгэсэн нам маань надад энэ удаа боломж олгосонгүй. Гомдоод тунирхаад суух бус сумынхаа хөгжлийн төлөөх зорилгоо нэгт тавьж, боломж олгосон ХҮН намаас дэвшиж байна. Сумынхан маань бол намайг ойлгох учраас сандраад, санаа зовоод байх асуудал алга. Сумаа сэтгэлгүй хүмүүсийн гарт битгий орчихоосой л гэж бодож байна.

 -Танай суманд шийдлээ хүлээж буй асуудлууд юу байна вэ?

-Миний бодлоор дараах асуудлууд шийдлээ хүлээж байна.

  • Сумын төвийн гэр хорооллын цэвэр бохир дулааны төвлөрсөн шугам сүлжээний ажил
  • Төвлөрсөн 2 багийн залуучуудын нийгмийн асуудалд тулгамдаад байгаа чөлөөт цагаа өнгөрүүлэх гэхээс илүү сдорт урлагийн авъяас чадвараа хөгжүүлэх спорт урлагийн цогцолборын барилгыг шинээр барих
  • 281-р ангийн хотхоны оршин суугчдын амьдралын чанарыг дээшлүүлж байр орон сууцыг их засварт оруулах, дулаан алдалтыг бууруулах, төвлөрсөн дулааны эх үүсвэрт холбох
  • ЕБС-ын барилгыг шинээр барих
  • Хямд өртөгтэй орон сууцаар иргэдээ хангах
  • Олон-Овоо багт УБТЗ-ын ХНН-ээс хувийн эзэмшилд шилжсэн орон сууцнуудыг дулааны төвлөрсөн эх үүсвэрт холбох, байр хооронд бохир цуглуулах цооногуудыг байгуулж бохирыг зөөвөрлөн зайлуулахтай холбогдсон судалгаа төсвийг хийлгэж ХО-тыг шийдвэрлэх
  • Олон-Овоо багт ТАХ-ын байр барих
  • Бага сургуулийн барилгын өмчлөлийн асуудлыг шийдвэрлэж урсгал засвар, өргөтгөл барьж спортын заалтай нь хонгилоор холбох
  • Төвлөрсөн багуудын гэрэлтүүлэг камержуулалтыг нэмэгдүүлэх, ашиглалтыг тогтмолжуулж сайжруулах
  • Хөдөөгийн багуудад уул уурхайн олборлолт баяжуулалтын үйл ажиллагаатай холбоотой сөрөг нөлөөллийг бууруулахад бүх анхаарлаа хандуулж БОНБНҮ-ний ажлын хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж тодорхой үр дүнд хүргэх
  • Худаг уст цэгийн тоог нэмэгдүүлж, хуучирч муудсан цэгүүдийг засварлах

-АИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон тохиолдолд эдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд та ямар хувь нэмэр оруулах вэ?

-Миний бие АИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон тохиолдолд аливаа асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах

  • ХО-ын санхүүжилтийг улс, аймаг орон нутгийн төсөвт суулгуулах ажлыг зохион байгуулна
  • Нэгэнт суугдсан төсвийг тухайн жилд багтаан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхааран сумын удирдлагуудтай нягт хамтран ажиллана
  • Сумынхаа аливаа асуудлыг говийн бүсийн УИХ-ын 7 гишүүн бүрд хандаж шуурхай шийдвэрлүүлэхийн төлөө хичээн ажиллана

 -Уул уурхай хөгжсөн бүс нутгуудад тэр дундаа говийн бүсэд хөрсний доройтол, цөлжилтийн асуудал хурцаар тавигдаж байна. Шийдэл гарцыг та хэрхэн харж байна вэ?

-Цөлжилт бол улс орны эсвэл говийн бүсийн асуудал биш хүн төрөлхтөнд тулгамдаад байгаа асуудал юм.

 Цөлжилт нь дэлхийн 100 гаруй улс орны тэрбум орчим  хүмүүст аюул учруулаад байна. Манай улсын нийт газар нутгийн 76,9% нь их бага хэмжээгээр доройтол, цөлжилтөд өртөөд байна.

Манай улсын хувьд байгаль цаг уурын өөрчлөлтийн хүчин зүйлээс илүү бэлчээрийн талхлалт,  хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаа хамгийн хүчтэй нөлөөллийг үзүүлж байна гэсэн судалгаа гарсан байдаг. Тэгэхээр энэ хүний нөлөөллөөс болоод доройтоод цөлжөөд байгаа асуудлыг бууруулахын төлөө төрийн бүх шатны байгууллагуудаас үндэсний хэмжээний хөтөлбөр, орон нутгийн дэд хөтөлбөрүүдийг үе шаттай хэрэгжүүлж ирсэний үр дүнд эрсдлийг бууруулахад хамгийн зөв шийдэл нь ойжуулах, ногоон байгууламжийг ихээр бий болгох гэдгийг олж тогтоосо. Иймээс энэ талын ажлыг оролцогч талуудтай хамтран үр дүнтэй зорион байгуулах

Дараагийн төр шууд хэрэгжүүлж чадах асуудал нь хэвийн эрсдэлд өртөөгүй байгаа газар нутгаа улс, орон нутгийн тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээнд авах шийдвэрүүдийг шат шатны хурлын байгууллагаар гаргаж хамгаалах ёстой гэж харж байна.

- Бүсчилсэн хөгжлийг та дэмждэг үү?

Дэмждэг. Нэгэнт эхлүүлсэн бодлогоо зөв хэрэгжүүлж чадвал олон талын эерэг өгөөжийг бий болгоно гэж харж байгаа.

Жишээ нь:

  • Хүн бүр асуудлаа улсынхаа нийслэлд ирж шийдвэрлэдэг асуудлыг бүс рүү нь шилжүүлж иргэдэд чирэгдэлгүй, хурдан, дарамтгүй байх нөхцөл бүрдэнэ /Бүсийн оношлогоо, дээд боловсрол, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, ахисан түвшинд хүүхэддээ боловсрол олгох, худалдаа үйлчилгээний томоохон цогцолбор, хөрш орны харилцаа гэх мэт/
  • Их хэмжээний ХО-т шаардагдах бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн асуудлыг аймгууддаа тэгш, ээлж дараатай шийдвэрлэж үр дүнтэй хэрэгжүүлэхэд тал бүрээсээ анхаарч хамтарвал нэлээдгүй давуу талууд байна гэж харж байгаа

Гэвч УИХ-ын сонгуулийн үр дүнгээр УИХ-д төлөөлөлгүй болсон аймаг байгаа. /Говь-Сүмбэр/ Энэ аймгийн асуудал хэрхэн бусдаасаа хоцрохгүй анхаарлын төвд байж чадах вэ гэдгийг зөвхөн цаг хугацаа л харуулах үлдээд байна. Энэ талаас нь харвал алдаатай ч бодлого байж мэдэх юм.

-Сонгогчиддоо, сумынхандаа хандаж та юу хэлэх вэ?

-Миний бие итгэж сонгосон иргэдийнхээ итгэлийг дааж, та бүхнийхээ дуу хоолой болон сумыг УИХ-тай холбосон, сумандаа хэрэгцээ шаардлагатай асуудлуудыг зөв олж харж, оновчтой үр бүтээлтэй шийдлийг хэрэгжүүлсэн гүүр байх болно. Намайг дэмжээрэй!



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.167
    2024/10/09

    URANTSETSEG CHADVARTAI SHUDRAGA AJILLAH N GARTSAAGUI UNEN !

    Хариулах
  • 103.168.34.167
    2024/10/08

    Dalanjargaland uud n tataj hugjuulj chadah hun bol yah argagui S.Uranchimeg ym !

    Хариулах