Өмнөговь аймгийн АН-аас ИТХ-д Номгон багт нэр дэвшигч Жаргалын Занабазар говийн хүү учраас усыг хайрлаж, үнэ цэнийг нь багаасаа мэдэрч өссөн нэгэн. Тиймдээ ч “Дусал алт” нэртэй усны үнэ цэнийг өгүүлсэн нийтлэл бичсэн нь олонд хүрч, талархлыг хүлээж байв.
Ж.Занабазар нь Ханбогд сумын ИТХ-ын даргаар ажиллаж байхдаа 2018 оноос Засгийн газарт олон удаагийн хүсэлт хүргүүлж, 2022 онд Монгол Улсын Засгийн газартай гурван шатны шүүхээр маргасны дүнд 2022 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 416 дугаар тогтоолоор Ханбогд сумын нутаг дэвсгэр Гүний хоолойн газрын гүний усны төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлж чадсан байна. Уул уурхайд ашиглаж буй нэг литр ус 0,95 мөнгө буюу нэг төгрөг ч хүрдэггүй байсан бол 2023 оноос 1,6 төгрөгт хүрч жил бүр аймгийн төсөвт төвлөрдөг 15 орчим тэрбум төгрөг 30 тэрбум болж өссөн нь түүний гавъяа.
Харин өдгөө усны тухай эрх зүйн зохицуулалтыг УИХ-ын анхааралд оруулж, Усны тухай хуульд заасан ус ашиглагч, ус хэрэглэгч хоёрыг тусад нь салгаж, ус ашиглагч нарт усны төлбөр ногдуулдаг болох ёстой гэсэн үүднээс говийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдэд саналаа хүргүүлээд байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна