Куба улс БРИКС-т хамтрагч статустай болох хүсэлт гаргасан талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ. Тус улсын Гадаад харилцааны сайд Карлос Перрейра хүсэлтээ бичгээр гаргаж, 2024 онд БРИКС-ийг даргалж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд илгээсэн байна.
БРИКС-ийн орнуудын ээлжит чуулган энэ сарын 22-24-нд ОХУ-ын Татарстан БНУ-ын нийслэл Казань хотод болно. Чуулганд гишүүн улсуудаас гадна Турк, Армен, Беларусь, Монгол, Болив улсууд Ерөнхийлөгчийн түвшинд оролцохоор болоод байгаа бол Малайз, Азербайжан улсууд элсэх хүсэлтээ албан ёсоор өгөөд байгаа юм.
Одоо БРИКСТ Бразил, ОХУ, Энэтхэг, БНХАУ, ӨАБНУ, Египет, Иран, АНЭ, Саудын Араб, Эфиоп улсууд байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна