Баяр Жамсуев: Монголын тал "Сибирийн хүч 2" хийн хоолойн төслийн хүрээнд шаардлагатай бүх ажлыг гүйцэтгэсэн

Х.Батсайхан
2024/10/14

-"Сибирийн хүч 2" бол Монгол төдийгүй Буриадын БНУ, Өвөр Байгалийн хязгаарын хувьд ч маш чухал төсөл-

ОХУ-ын Буриадын БНУ-ын Сенатын гишүүн Баяр Жамсуев ОХУ-аас Монголын нутгаар БНХАУ руу тавигдах байгалийн хийн хоолойн төслийн явцын талаар хэвлэлд мэдээлэл өгчээ. Тэрбээр мэдээлэл хийхийнхээ өмнө ЗХЖШ-ын дарга асан Д.Даваатай уулзаж холбогдох мэдээлэл авсны дагуу ийнхүү мэдээлэл хийсэн байна. 

"Сибирийн хүч 2" төслийг хэрэгжүүлэх асуудал хариуцсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгчөөр манай найз ажиллаж байгаа. "Сибирийн хүч 2" бол Монгол төдийгүй Буриадын БНУ, Өвөр Байгалийн хязгаарын хувьд ч маш чухал төсөл. 

Одоогоор “Союз-Восток” /"Сибирийн хүч 2"-ын өөр нэр/ хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх зураг төслийн баримт бичиг бэлэн болсон. Одоо улсын шалгалт /государственный экспертиз/, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг үнэлж байна. Манай найзын хэлснээр Монголын тал төслийн хүрээнд шаардлагатай бүх ажлыг гүйцэтгэсэн” гэж тэрбээр "Буриадын үнэн" цахим сонинд ярьжээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.166
    2024/10/14

    Орос улс Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа байхын дээр бидний хөгжил дэвшилд угжаар шимүүлэх уураг мэт амин дэм шүү.Баабар, Бат-Үүлтэн

    Хариулах
  • 202.9.40.52
    2024/10/14

    Гитадууд мэднэ.

    Хариулах
  • 202.55.188.93
    2024/10/14

    Ашгүй дээ.Энэ төсөл урагшилж гэмээнэ Монголд л хэрэг болно доо.

    Хариулах