Авлигатай тэмцэх газраас “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин удаашралтай баригдаж буй болон царцаагдсан барилга”-уудын талаар мэдээлжээ.
Тодруулбал, 2009-2024 он хүртэл 15 жил дамнасан 502 барилга байгаа бөгөөд анхны төсөвт өртөг нь 2-5 дахин өссөн ажил үйлчилгээнүүд байгаа аж.
Үүнээс 2024 онд ашиглалтад оруулсан 29 төсөл, барилга угсралтын ажил нь үргэлжилж байгаа 422 барилга, угсралтын ажил удаашралтай зогссон болон асуудалтай 51 барилга байгууламж байна.
Дээрх зогссон барилга байгууламжуудыг нийт 215 тэрбум төгрөгөөр санхүүжигдэхээр анх төсөвт суулгасан байсан бөгөөд гэрээний дагуу 88.2 тэрбум төгрөгийн төсвийг олгожээ. Эдгээр барилгуудын 90 орчим хувь нь сургууль, эмнэлгийн байр, дотуур байр, спорт заал байгаа юм байна.
Царцаагдсан барилгуудын “АВТОР” компаниуд:
Эдгээр компаниудад нийтлэг ажиглагдаж буй шалтгаан, нөхцөл нь барилгын зургийг нөхөн хийлгэж магадлалаар оруулдаг. Улмаар урьдчилан төсвийг тооцоолж хийгээгүйн улмаас төсөвт өртөг нэмэгдэж иржээ.
Өөрөөр хэлбэл, дараа жилийн төсөвт дахин зардлыг тусгуулах байдлаар он дамжсан дээрх барилгууд төсвийн үргүй зардал бий болгосоор ирсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна