Дархан хотод энэ сарын 19, 20-ны өдрүүдэд болсон "Алтан намар" ургацын баярын үеэр ОХУ-ын Буриад улсын ерөнхийлөгч Алексей Цыденов тэргүүтэй ОХУ-ын улс төр, бизнесийн төлөөлөгчид хүрэлцэн очиж, ажил хэрэгч уулзалт хийсэн талаар бид тухайн цаг үед нь мэдээлсэн.
Тэгвэл ОХУ-ын "Сибагро" компани Монголд байгуулж буй 10,000 гахайн фермээ 50,000 хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Тус компани хоёр жилийн өмнөөс уг төслийг хэрэгжүүлэх чиглэлээр Монгол Улсад хөрөнгө оруулж байгаа бөгөөд Төв аймгийн нутагт фермээ барьж байгаа аж.
"Сибагро" компани нь өөрийн фермийн гахайн махаа долоон жилийн өмнөөс Монголд зарж эхэлсэн бөгөөд нийлүүлэлтийн хэмжээ 1,500 тонноос 7,000 тонн хүртэл өсөж, цаашид ч хэвээр хадгалагдах төлөвтэй байсан тул хөрөнгө оруулахаар шийдсэн юм байна.
Компанийн төлөөлөгч В.Павлов "Хөрөнгө оруулж эхлэх үед ОХУ-ын Төв банкны бодлогын хүү 7.5 хувь байснаа аажмаар нэмэгдсэн тул компани үндсэн хөрөнгийнхөө 25 хувийг Монгол дахь төсөл рүү оруулахаас өөр аргагүй болсон. Төв банкны хүү одоо 20 хувь болсон тул ОХУ-ын бизнесийн зээлээр санхүүжүүлэх ямар ч боломжгүй. Тиймээс Монголоос хөрөнгө оруулалт татахыг хичээж байна. Түүнчлэн "Хүнсний хувьсгал" хөтөлбөрийн хүрээнд олгох гэж буй хөнгөлөлттэй зээлд хамрагдах талаар ХХААХҮЯ-тай ярьж байгаа аж.
Хэрвээ өгвөл таван жилийн дотор хөнгөлөлтүүдийг буцааж өгнө гэж В.Павлов ярьсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.44
Humus zuvl helm bndaa
Хариулах202.126.91.224
Хэтэрхий эрсдэлтэй дээ? Өвчин ариун цэврийн хяналт 1- р асуудал !!! Том байх тусам дэг журам, хариуцлага өндөр байх ёстой!?
Хариулах202.126.91.206
No no, no russia
Хариулах62.55.205.86
больж үз, бидэнд гахай хэрэггүй, үхэр байвал юу юм гэхээс, тэгээд ч оросоос бол бүүүр хэрэггүй
Хариулах202.9.46.105
Ок
Хариулах