Тэргэнцэртэй хүүхдийн гар утсыг бүлэглэн дээрэмджээ.
Тодруулбал Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны 10-р сарын 29-ний өдөр 22 цагийн орчимд “Дугаар тоот байрны орцны үүдэнд тэргэнцэртэй хүүхдийн гар утсыг 3 залуу булаагаад зугтаасан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн газраас шуурхай эрэн сурвалжилж, гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй 16-21 насны гурван иргэнийг камерын тусламжтай олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Иймд иргэд та бүхэн шөнө, оройн цагаар зорчихдоо сонор сэрэмжтэй байх, камерын хяналттай хэсгээр явах, бага насны хүүхэд болон биеэ хамгаалах чадваргүй хүнийг харгалзах хүнгүйгээр явуулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна