ОХУ-ын Хиагт дахь хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын нэгэн иргэн үнэтэй швейцарь цаг оруулахыг завдсан тохиолдол гарчээ. Цагийг гаалийн мэдүүлэгтээ бичээгүй байсан тул уг иргэнд хариуцлага тооцохоор болсон талаар "Буриадын үнэн" сонинд мэдээлсэн байна. Цагийг гаалийн мэдүүлэгтээ бичсэн бол хилээр татваргүй оруулж болох барааны хэмжээнээс 20 дахин өндөр үнэтэй болох байсан учраас мэдүүлэгтээ бичээгүй гэж гаалийн ажилтнууд үзсэн гэнэ. Тодруулбал, цаг нь сая гаруй рублийн үнэтэй гэж үзжээ.
ОХУ-ын хуульд гаалиар бараа бүтээгдэхүүн мэдүүлэлгүйгээр авч орохыг завдвал тухайн барааны үнийг хоёр дахин өсгөсөнтэй хэмжээний рублиэр торгох заалт байдаг юм байна.
Монголын иргэн харин уг швейцарь цаг нь өөрийнх нь эдэлж хэрэглэдэг зүйл бөгөөд 2022 онд Дубайд явж байхдаа худалдаж авсан, иймэрхүү үнэ цэнэтэй барааг гаалийн мэдүүлэгт заавал оруулах ёстой байдгийг мэдээгүй гэж мэдүүлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.179
Орос ах гэдэг үг хэллэгээ одоо больмоор байна аа МОНГОЛЧУУДАА!!!
Хариулах202.126.88.213
Орос ах нар Монголчуудыг дээрэлхээд эхэлж бга юм биш биз.
Хариулах202.21.120.102
Чоно турж үхсэн газар руу яах гэж яваад байдымдээ монголчуудаа
Хариулах178.174.229.45
OROSIIN GUILAGCHINGUUD HUNII OLIGTOI YUMIIG SHUUD DEEREMDDEG
Хариулах103.57.95.206
юм үзээгүй иванууд инээдтэй юмаа
Хариулах202.131.238.26
хохь нь яах гэж нацист-фашист улс руу явсан юм, больж
Хариулах