АНУ-ЫН СОНГУУЛЬ: Камала Харрис АНУ-ын түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхийлөгч болж чадах уу

Zuv.mn
19 цаг 19 минутын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр болно. Санал хураалтаас өмнөх хамгийн сүүлийн судалгаагаар, Камала Харрисын нэр хүнд Доналд Трампынхаас дөрвөн хувиар илүү буюу 51 хувьтай байна /Д.Трампынх 47/ гэх мэдээлэл АНУ-ын хэвлэлүүдээр мэдээлэгдэж байна. Гэхдээ АНУ-ын сонгуулийн систем нь "Ялагч бүгдийг авна" гэдэг зарчмаар явдаг учраас сонгогчдын нийт саналын зөрүү нэг их хамаагүй байдаг. Нэгдсэн улс даяар авсан саналын тоо өрсөлдөгчөөсөө бага байсан ч ялж болно.

Камала Харрисын тухайд, ялж чадвал Нэгдсэн улсын түүхэн дэхь анхны эмэгтэй Ерөнхийлөгч болно. 

АНУ-ын түүхэнд Викториа Вудхилл гэх эмэгтэй 1872 онд анх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан бол нам дотроо ялж, гол өрсөлдөгч болсон эхний хүн нь Хиллари Клинтон юм. Харин Камала харрис түүхэн дэхь анхны эмэгтэй Дэд ерөнхийлөгч бөгөөд одоо Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байна. 

Тэрбээр санал хураалтын өмнөх сүүлчийн уулзалтаа Пенсильвани мужид хийсэн байна. 1664 онд төрсөн, Калифорни мужийн тойргийн прокуророор ажиллаж байхдаа Сенатад сонгогдсон энэ эмэгтэйг Ерөнхийлөгч Жо Байден Дэд ерөнхийлөгчөөр сонгосноор Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломж нь нээгдсэн юм.  

Олон улсын үр дагаврыг нь тооцоолбол, Камала Харрис Ерөнхийлөгчийн сонгуульд ялбал Израилийг Д.Трампаас илүүтэй сумлаж, улмаар ойрхи Дорнод дахь хямралыг өрдөнө гэж буй. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.67
    9 цагийн өмнө

    Цагаан арьстан уугуул эмэгтэйгээ сонгоогүй америкчүүд өнгөт арьстан сонгоно гэж байх уу???

    Хариулах
  • 103.10.21.78
    17 цагийн өмнө

    Хэдэн зуун настай хүн бэ энэ харрис чинь

    Хариулах
    • 43.228.130.188
      2024/11/06

      юмаа сайн уншаачээ