Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваанаас хармагтайн ордод үүсээд буй асуудлын талаар тодрууллаа.
Ц.Туваан: "Стратегийн ордуудын хил хязгаарыг тогтоох ажил хийгдээд явж байгаа. Стратегийн орд байж болохуйц 39 орд газар байгаа. Үүн дотор бол Хармагтайн орд байхгүй. Хармагтайн орд хайгуулынхаа шатанд явж байгаа.
Стратегийн орд гэж ямар орд вэ гэхээр ДНБ-ний 5-аас дээш хувийг эзэлж болохуйц улс орны эдийн засагт чухал ач холбогдолтой байж болохуйц ордыг төр тодорхой хэмжээний хувийг нь авна. Тэр нь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн бол 50 хүртэлх хувийг, хувийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн бол 30 хүртэлх хувийг авна гэсэн заалт байгаа.
Бид улсынхаа газрын хөрсөн доор ямар баялагтай байгаагаа эхлээд мэдэх ёстой. Дараа ашиглах уу, ашиглахгүй юу гэдгийг шийдэх ёстой. Хармайгтайн ордын хувьд ашиглалт нь эхлээгүй, хайгуул нь үргэлжилж байгаа. Судалсан хайгуулынхаа өрөмний хэмжээндээ эрдэс баялгийн зөвлөлөөр ороод нөөцүүд нь батлагдаад явдаг. Энэ нөөц нэмэгдэнэ гэдэгтэй санал нэг байна.
Сүүлийн мэдээллээр 91 тонн алтны, 2 сая тонн зэсийн баялагтай гэсэн"
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.118
дээрээс крантай төлөвлөгөөт хамтрагч болохоор энэ яамны сайд болчихсон болтой ашиглая идье ууя гээд байх шинжтэй.
Хариулах45.117.35.22
Тэгээд Хайгуул хэрэгтэй юм бол яагаад зогсоогоод байгаа юм бэ?! Ямар бөөрөнхий хариулт вэ! За даа улс төрчид ингэдэг дээ! Итгэхэд бэрх!
Хариулах