ИСПАНИЙН ҮЕР: Малага мужаас 8000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Zuv.mn
2024/11/14

Испанийн өмнөд хэсгийн Коста-дель-Сол мужид хүчтэй аадар бороо орж, үерийн гамшиг нүүрлэсэнтэй холбоотойгоор 8000 орчим иргэнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ.  

Малага болон Каталоны зүүн хойд бүс нутагт сүүлийн 12 цагийн турш тасралтгүй бороо орж, унасан хур тунадасны хэмжээ 180 мм-т хүрсэн ч баасан гараг хүртэл хүчтэй аадар бороо үргэлжлэн орно гэсэн анхааруулгыг Үндэсний цаг уурын албанаас өгсөөр байгаа тул өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн байна.

Энэ зун, намар Европыг нэрвэж буй усан бороо, үерийн гамшигт Испани улс бусдаасаа илүү өртөж, олон зуун хүнээ алдаад байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна