Хонконгийн нисэх буудалд ачааны онгоц осолдлоо

Zuv.mn
2 цаг 47 минутын өмнө

Туркийн ачаа тээврийн Air ACT компанийн эзэмшдэг Боинг 747-481 онгоц өнгөрсөн шөнө орон нутгийн цагаар 03:50 (GMT 19:50) орчимд Хонконгийн нисэх буудалд газардах үедээ нисэх зурвасыг давж осолджээ.

Ослын улмаас хоёр хүний амь нас хохирсон гэсэн мэдээлэл байна. Тодруулбал, онгоц нисэх зурвасыг давж, ус руу орохдоо газарт явж байсан тээврийн хэрэгслийг мөргөсөн бөгөөд уг тээврийн хэрэгсэлд сууж явсан хоёр хүний нэг болох 30 настай эрэгтэй газар дээрээ, 41 настай эрэгтэй эмнэлэгт очоод нас баржээ.

Бид ослын талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна