Г.Дамдинням: Шатахууны тасалдал өнөөдрийн дотор зүгээр болно

Х.Есү
2 цаг 43 минутын өмнө

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаас шатахуунтай холбоотой асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Бидний гол шатахуунаа авдаг Ангарскийн үйлдвэр бүтэн сарын турш засвартай байсан учраас жоохон хүндрэлтэй байлаа. Тус үйлдвэрийн засвар 10 дугаар сарын 15-нд бүрэн дууссан. 

Хоногт бидэнд нийлүүлж байгаа хэмжээ бол хангалттай байгаа. Одоогоор нийлүүлэлт эрс нэмэгдэж шатахууны хэмжээ хэвийн байгаа. 

Та бүхэн анзаарсан байх шатахуун түгээх станцуудад амралтын өдрүүдэд урт дараалал үүсчих гээд байдаг. Яагаад гэхээр ихэнх агуулахууд амралтын өдрөөр амардаг учраас хангалт түр тасалддаг. 

Одоогийн байдлаар Толгойт өртөө дээр 65 вагон АИ92 бензин ирсэн байна. Амралтын өдрөөр бензин тасалдсан асуудал бол цаг зуурын л асуудал. Шатахууны тасалдал өнөөдрийн дотор зүгээр болно . Тиймээс иргэд маань шатахуун түгээх станцууд дээр дараалал үүсгэлгүй сандрахгүй байж болно. 

ОХУ Баруун аймгуудад хоёр сар түлш нийлүүлсэнгүй, төвөөс хангаж байна. Шатахуун нөөцөлдөг савтай болъё гэсэн зорилт байгаа. Нэг сарын нөөцийг хуримтлуулдаг савыг барих хөнгөлттэй зээлийг аж ахуй нэгжүүдэд олгох зорилго тавьсан. Иргэд маань битгий санаа зовоорой" гэлээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна