Г.Дамдинням: Яг одоо толгойт өртөөнд 65 вагон 92 автобензин бууж байна

Х.Есү
2 цаг 42 минутын өмнө

Улаанбаатар хот болон орон нутгуудаар бензиний хомсдол үүсэж, дараалал бий болсон талаар иргэд цахим орчинд мэдээлж буй. Харин салбарын сайд нь тус асуудалд дараах хариултыг өгчээ. 

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: Амралтын өдрүүдэд шатахууны агуулахууд, гааль, хяналтын байгууллагууд амардаг ч сүүлийн 14 хоног очёр дараалал, өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой агуулахуудыг ажиллах чиглэл өгч ажиллуулсан.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр ихэнх компани инженер техникийн ажилчдыг амраасан байна.

Өнөөдөр шатахуун түгээх станцуудыг захаас нь цэнэглээд явна. Оросын холбооны улсаас боломжоороо ачилтуудыг хийж байна.

Яг одоо толгойт өртөөнд 65 вагон 92 автобензин бууж байна. Хотын очёр дараалал бол цаг зуурын асуудал. Орон нутгийн хангалтыг сайжруулах чиглэлээр ажиллаж байна" гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна