БНСУ дахь ЭСЯ: Аль болох гадуур явахгүй байхыг анхааруулж байна

С.Гандэлгэр
13 цаг 28 минутын өмнө

БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас дараах мэдэгдлийг гаргажээ.

“БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн оройн 22:15 цагийн үед “Онцгой байдал” зарлалаа.

Онцгой байдал зарласантай холбогдуулан БНСУ-д оршин сууж байгаа иргэд Та бүхэн хүлээцтэй, тайван байх, аль болох гадуур явахгүй байх, Монгол Улсын иргэдтэй холбоотой мэдээлэл байгаа тохиолдолд ЭСЯ-ны шуурхай утас 010-9595-3464 дугаарт яаралтай холбогдоно уу” гэсэн байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.